АРИУТГАХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ ШИНГЭНИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?
munkherdene2021-02-17T19:06:35+08:00ХӨЛ ХӨДӨЛГӨӨН ИХТЭЙ ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ
Өдөрт багадаа 2-3 удаа хаалганд ойрхон байгаа объектууд, шал, хаалганы бариул, ширээ, сандал зэрэг бүх гадаргууг халдваргүйтгэнэ.
Халдваргүйжүүлэлтэд дэлхийн олон оронд туршигдсан , стандартын чанарын шаардлага хангасан өндөр чанарын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх
Халдваргүйжүүлэгч уусмалаар арчиж 15-30 минутын турш халдваргүйтгэнэ.
Угаалгын өрөөний шал, ханыг 15-30 минутын турш халдваргүйтгэлийн уусмалаар шүрших эсвэл арчина.
НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ
Нийтийн бие засах газрыг өдөр бүр халдваргүйжүүлэх шаардлагатай,
Гар угаах хэсэг, ариун цэврийн өрөөний суултуурыг өдөр бүр цэвэрлэж, халдваргүйжүүлнэ.
Цэвэрлэгээний алчуур, шүүрийг өдөрт 1-2 удаа халдваргүйжүүлэх шаардлагатай бөгөөд тэдгээрийг 500 мг/л хлор агуулсан уусмалаар норгож, 30-аас 60 минутын турш халдваргүйжүүлсэний дараа цэвэр усаар угааж хатаана.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ
Ердийн нөхцөлд гараж, автомашин, автомашины бүхээгний агааржуулагчийг нээж цэвэр агаар оруулж агаарын урсгалыг солилцуулна.
Агааржуулалтыг тогтмол хийнэ.
Шаардлагатай бол агаар ариутгагч эсвэл химийн ариутгагч бодис ашиглаж болно.
Химийн ариутгалын бодисыг бага эзэлхүүнтэй шүршигч багаж ашиглан 100 мг/л хлорын давхар исэл буюу 3% устөрөгчийн хэт ислийн ариутгалын уусмалаар халдваргүйжүүлнэ. 1 м3–д 20 мл халдваргүйжүүлэх бодис орохоор тооцно.
30-аас дээш минутын хугацаагаар халдваргүйжүүлнэ.
Гадна, дотно хэсэг, хаалганы бариул, ширээ, сандал, түшлэг, зорчигчийн бариул зэрэг бусад бүх гадаргууг 250-500 мг/л хлор агуулсан халдваргүйжүүлэх бодис болон 100 мг/л хлорын давхар ислийн халдваргүйжүүлэх уусмал шингээсэн алчуураар арчина.
Хэдийгээр Белизна, Жавилин г.м уламжлалт хүмүүсийн хэрэглэж дадсан цэвэрлэгээний бодисууд байгаа ч илүү үр дүнд хүрэхийн тулд та мэргэжлийн ариутгал цэвэрлэгээний бодисыг хэрэглэх шаардлагатай.