ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖДАГ ВЭ?
Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар Бохир гар, эд зүйлсээр дамжин шууд хавьтлын замаар хүнээс хүнд тархаж байна. Хоол хүсний зүйлээр дамжин халдварлахгүй.
Дэлхийн Эрүүл Мэндийн судалгаагаар хүн өдөрт санаандгүйгээр өдөрт 40-50 удаа нүүр амандаа гараа хүргэдэг байна. Хэдийгээр амны хаалтаа сайн зүүж гараа тогтмол халдаргүйжүүлсэн ч гэсэн орон гэр болон бусад олон нийтийн газруудийн цэвэрлэгээ ариутгал маш чухал. Түүнчлэн бохирдсон гадаргуутай гараа шүргэлцээд гараа ам хамрандаа хүргэснээс болж энэ халдвар тархаж байна. Олон хүмүүст зэрэг хүрч үйлчилдэг байгууллагууд ариутгал цэвэрлэгээнд онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй.
Ариутгал гэдэг нь бактер, тэдгээрийн бүрхүүл, хөгц, мөөгөнцөрийг бүрэн устгаж, вирүс, прионуудыг идэвхгүй болгох үйл явцыг хэлнэ.